Биеийн тамирын эмчилгээний арга зүйн тэнхим
Tэнхимийн эрхлэгч: Магистр, Хүний их эмч Ш.Бат-эрдэнэ
Багш нар:
Доктор (Ph,D), дэд профессор Л.Гүндэгмаа
Дэд профессор, Магистр, Хүний их эмч Ч.Эрдэнэчимэг
Магистр, Хүний их эмч Т.Баатар
Магистр Р.Түвшинжаргал
Магистрант Б.Пүрэвээ
Магистрант Б.Даваасамбуу
Биеийн тамирын эмчилгээний арга зүйн тэнхмийн түүхэн товчоон
Тус тэнхим Монгол улсын гэгээрлийн яам , ЭМНХЯ -тай хамтран ҮБТДС-ийн биеийн тамирын эмчилгээний арга зүйч мэргэжилтэн бэлтгэх ангийг 1997-1998 оны хичээлийн жилээс албан ёсоор нээж 1999 онд биеийн тамирын эмчилгээний арга зүйн тэнхим байгуулагдсан бөгөөд 2001 оноос анхны төгсөлтөө хийсэн. Манай төгсөгчид эрүүл мэндийн салбар,чийрэгжүүлэх төвүүд болон спортын байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж ховорхон мэргэжилээрээ бахархаж явна.Уг тэнхимд анагаах ухааны чадварлаг эмч мэргэжилтэнгүүд багшилдаг бөгөөд зах зээлийн шинэ харилцаанд шилжиж байгаа өнөө үед ард иргэдийг хөдөлгөөний хомсдолоос сэргийлж биеийн тамир спортоор хичээллэх,явцыг бүхий л салбарт дадал хэвшил болгох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ,эмчлэх ажлыг зохион байгуулж байна.