ЭРҮҮЛ МЭНД - ӨВЧИН
Эрүүл мэнд гэдэг нь хувь хүн, бага хамтлаг (гэр бүл, сургууль, цэцэрлэгийн анги бүлэг г.м), хамт олны бие махбод, сэтгэл зүй, гадаад орчинтой холбож үнэлсэн эрүүл мэндийн үнэлгээ юм.
Өвчин ба эрүүл гэдэг нь өөр хоорондоо нягт холбоотой ойлголт юм. Энэ хоёрыг ялгаа заагийг хэмжих нь бараг боломжгүй зүйл юм.Эрүүл мэнд гэдгийг тодорхойлсон нийтээр зөвшөөрсөн тодорхойлолт гэж байдаггүй байсан ба хүн бүхэн өөрсдийн ойлголт үзлээр тайлбарлаж иржээ.
Нэгэн удаа Сократаас “ Хүний амьдралд хамгийн үнэтэй чухал гол юу вэ? Эд баялаг уу эсвэл нэр алдар уу гэж?” гэж асуужээ.Үүний хариуд агуу их гүн ухаантай.” Эд баялаг, нэр алдар хүнийг жаргалтай болгож чадахгүй. Эрүүл гуйлгачин өвчтэй хаанаас ч аз жаргалтай гэж хариулсан” гэдэг.
Оросын эрдэмтэн В.Г.Спиркин “ Эрүүл мэнд бол амьдралын бүхий л үйл ажиллагааг бүрэн төгс гүйцэтгэх болон ажиллах хэлбэрийг хангадаг бие хүний бие махбодын байдал мөн” гэж тодорхойлсон байдаг.
Эрүүл гэдэг бол харьцангуй ойлголт юм. Эрүүл гэдгийг зөвхөн биологи-анагаах ухааны үүднээс тайлбарлавал өрөөсгөл болно.Учир нь хүн бол биологийн “амьтан” төдийгүй , нийгийн “бүтээл” юм. Ийм учраас “эрүүл” гэдгийг биологийн талас ч, нийгмийн талаас ч, сэтгэл зүйн талаарч тодорхойлох хэрэгтэй болдог.
“Эрүүл” гэдэг ойлголтыг анагаах ухааны толь бичигт тодорхойлохдоо: “бие махбод ямар нэг эмгэг өөрчлөлтгүй бөгөөд бүх эрхтэн системийн үйл ажиллагаа гадаад орчинтойгоо зохицож тохирсон байдлыг эрүүл гэнэ гэжээ.
ДЭХБ-ын дүрэмд: “эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй буюу эрхтэн бүрэн байхыг бус, бие бялдар, сэтгэл санаа, нийгэм ахуйн өв тэгш эсэн мэнд байдлыг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Гэхдээ гол нь эрүүл мэндийг тодорхойлохдоо биш яаж эрүүл чийрэг, хүч тэнхээтэй байж, түүнийгээ амьдралынхаа туршид хэрхэн хадгалах вэ? гэдэг нь илүү чухал юм.Эрүүл мэнд нь хүний баяр цэнгэл, аз жаргалын нэгэн эх үндэс бөгөөд түүнийг хүн өөрөө хайрлаж , хамгаалж, тэтгэн дэмжиж байхгүй аваас амархан, түргэн зуурт алдаж болох асар үнэтэй баялаг юм.
Хүн бол нийгмийн “өргөмөл” хүүхэд гэдэг онол, гүн ухааны хүрээнд нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй зэрэг аж төрөх ёсны олон хүчин зүйл, эрүүл мэндэд зонхилох нөлөө үзүүлж байдаг. Хүнийг загас юм гэж үзвэл нийгмийн орчныг нуур, мөрөнтэй “хэтрүүлэн” зүйрлэж болно.
Оросын болоод зах зээлийн орны эрдэмтэд эрүүл мэнд найдвартай байхын үзэл баримтлалын тэргүүн шугамд нийгмийн хүчин зүйл-аж төрөх ёсыг авч үздэг. Хүн амын эрүүл мэндийг нөхцөлдүүлдэг хүчин зүйлийн дотор аж төрөх ёс 50-55% эзэлдэг гэдгийг нийтээр зөвшөөрөн хүлээжээ. Харин бусад нөхцөлдүүлэгчдийн хувийн жинг дараах байдлаар багцалсан байна.
Эрүүл мэнд эмнэлгээс эхэлдэггүй.
Аж төрөх ёс гэж маш өргөн агуулгатай нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, хүмүүжил, боловсрол, зан төрх, сэтгэл зүй, оюун ухааны багтаамж, бясалгал, хууль зүй, шашин шүтлэг...зэрэг олон хүчин зүйлийн нийлмэл урсгал юм. Ямарч болсон бидний “мэдээжийн” гэж үздэг хүний амьдрах ухааны төрөлх чанар, наад захын хэрэгцээний орон сууц, хоол хүнс, хувцас хунар, амьдралын эх үүсвэр болсон хөдөлмөр, журмын нандин гэр бүл, боловсрол, хорт хэвшлээс зайлсхийх чадвар, хүнлэг ёс суртахуун, хүмүүжлийн талаар нэн түрүүнд авч үзэх ёстой.
Монголчууд “толгой хоргодох орон гэр, түших хань, оочих аяга, мөр бүтэн, гэдэс цатгалан” гэж нүүдэлчний аж төрөх ёсны “гүн ухааны сургааль”-тай улс.
Эрүүл мэндэд нийгмийн хүчин зүйлийн нөлөөлөл ийм өндөр тавигдаж байхад “Зөвхөн эм өгдөг эмч нар бол сул доройгийн шинж, харин нийгэм-аж төрөх ёсны сөрөг нөлөөг үнэлж, олж харж, эмчилж чаддаг эмч нар өргөн хүрээний мэдлэгтэй эмч нар мөн” гэсэн томъёолол гарахад гайхах учиргүй. Хоол, гам, цээр, арчилгаа, сувилгаа их хүчтэй эмчилгээ болдог. Мэс засал хийхээс, хагалгааны дараах асрамж шийдвэрлэх үүрэгтэйг зүрх, тархинд хийгддэг олон хүнд хагалгааны үр дүнгээс тодорхой байдаг.
Архи, тамхи тахал мэт газар авч байгаа нь манай орны одоогийн аж төрөх ёсны аймшигт сүүдэр болоод байна. Энэ талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан нь тохиолдлын зүйл биш ээ. Нийгмийн эрүүл мэндийн олон орны эрдэмтэдийн тогтоосноор нэг хүнд оногдох архины хэмжээтэй элэгний хатуурал өвчин, үхэл өсдөг зүй тогтол нэгэнт батлагджээ.
Хүн амын аж төрөх ёсны илтгүүр бол улс төрийн тогтолцооны төлөвшил, эдийн засгийн бэхжил юм. Хүн амын орлогын эх үүсвэрийн ялгавар гарч хоорондоо эрс ялгаатай монголын нийгмийн үндсэн ангийн шинж төлөв гарч ирж байна.
Гадаад орчинд юуны түрүүнд гурван орчинг авч үздэг. Үүнд:
Өвчин буюу эмгэг байдал гэдгийг “эрүүл” гэдэг тодорхойлолтой уялдуулан авч үздэг. Физик ахуйн хүчин зүйл, өвчин үүсгэч нян, бичил биет, сэтгэл санаа, гадад орчны нөлөөгөөр хүний биеийн бүрэн бүтэн байдал алдагдах, сэтгэл зүйн хямралд орох эмнэлэг-биологийн үзэгдлийг өвчин ба эмгэг байдал гэж үздэг.
Өвчин үүсэх бас нэг шалтгаан бол муу хоол юм. Цусанд энергийн болон бүтээх материал (амин хүчил, амин дэм, бичил элемент, хүчилтөрөгч г.м) дутагдаж, цусны бичил эргэлтийг хямраадаг.
Өөр нэг шалтгаан бол дотоод шүүрлийн системийн талаас гарах дааврын тохируулгын алдагдал юм. Бодисын солилцооны бүтээгдэхүүн, нянгийн хор зэрэг нь ферментийн үйлчилгээг саатуулдаг. Үүнээс гадна хордлого, туяанаас эс шууд гэмтдэг. Энэ бол хамгийн хүнд эмгэг юм.
Өвчин үүсэхэд сэтгэхүй их нөлөөтэй.
Ер нь хэт идэх, дасгалжаагүй бие, оюуны хэт ачаалал, чийрэгжээгүй байх нь өвчин үүсгэх гол шалтгаан юм.
Биеийн тамирын сургуулийн оюутнууд болон дунд сургуулийн өсвөрийн тамирчдын дунд тулгуур хөдөлгөөний аппаратын гэмтэл зонхилох суурь эзэлдэг. Энэ нь нэг талаас биеийн тамир спортоор хичээллэж эхлэх үед байсан өвчин гэмтлийн эмчийн хяналтаар илрүүлээгүй, нөгөө талаас хичээллэх явцад шинээр үүсч бий болсон өвчин гэмтлүүд байдаг.
Иймээс дасгал сургуулилтыг зөв үргэлжлүүлэх, эсвэл зогсоох, эмчид цаг тухайд нь хандах, анхны тусламжийг зөв үзүүлэх зэргийг багш, дасгалжуулагч бүр сайн мэдэж, ойлгож байх ёстой.
Эрүүл мэнд болон өвчин гэж юу болох, ямар нөхцөлд үүсч бий болдог, уг өвчин болон гэмтлээс урьдчилан сэргийлэх хүчин зүйлүүдийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.
Эрүүл гэдэг нь биологийн хувьд бүрэн, хөдөлмөрийн чадвартай, бүхий л үйл ажиллагаа нь тэнцвэртэй, өвчний илрэл байхгүй байхыг хэлнэ. Эрүүл байх үндсэн шинж нь хүрээлэн байгаа орчин, биеийн болон сэтгэхүйн ачаалалд дасан зохицсон байх явдал юм.
Өвчин гэдэг нь хэвийн байдал нь өөрийгөө ээнэгшин зохицуулах амьд системийн өөрчлөлттэй холбоотойгоор эмгэг буюу чанарын шинэ байдалд шилжих үйл явц юм.
Ямарч өвчин бүх бие махбодыг гэмтээдэг. Өвчнийг шинж чанараар нь цочмог, цочмогдуу, архаг гэж ангилдаг. Цочмог өвчин нь гэнэт хурцаар шинж тэмдэг нь илэрч гардаг. Цочмогдуу нь харьцангуй сул илэрнэ. Архаг өвчин бол хэдэн сар, жилээр үргэлжилдэг. Цочмог өвчин нь дутуу эмчлэгдэх, болоогүй байхад дасгал сургуулилт ба тэмцээнд орсноос заримдаа архаг хэлбэрт шилжинэ.
Өвчнийг ойлгохын тулд эхлээд эмгэг байдал ба эмгэг процесс гэдэг ойлголтыг мэдэх хэрэгтэй.
Эмгэг процесс - энэ нь өвчин үүсгэгч цочруулын дүнд эд эрхтний үйл ажиллагаа хямарч байгаа
Гадаад аллергенд:

- Хүрээлэн байгаа гадаад орчин - 20-25%
- Удамшлын (дотоод) хүчин зүйлийн нөлөөлөл - 20%
- Эрүүлийг хамгаалахын хүчин зүйлийн нөлөөлөл - 10%

- Дээрээсээ озоны давхарга нимгэрч (хаягдал хлорт, бромт, фторт нэгдлийн үйлчилгээнд), доороосоо химийн хорт бодисоор бохирдож байгаа - Агаар
- Ой мод ховордож, цэвэр чанараа алдсаар байгаа - Ус
- Цөлжих аюулд шахагдаж, үржил шимт чанараа алдаж, бохирдсон - Газрын хөрс
- Гадаад орчны бохирдолтонд гол хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Энэ бол, хүн амын бөөгнөрөл, хотжил, суурьшил, өсөлт, нөгөө нь сөрөг нөлөөллийг тооцоогүй техникжилт юм.
Өвчин буюу эмгэг байдал гэдгийг “эрүүл” гэдэг тодорхойлолтой уялдуулан авч үздэг. Физик ахуйн хүчин зүйл, өвчин үүсгэч нян, бичил биет, сэтгэл санаа, гадад орчны нөлөөгөөр хүний биеийн бүрэн бүтэн байдал алдагдах, сэтгэл зүйн хямралд орох эмнэлэг-биологийн үзэгдлийг өвчин ба эмгэг байдал гэж үздэг.
Өвчин үүсэх бас нэг шалтгаан бол муу хоол юм. Цусанд энергийн болон бүтээх материал (амин хүчил, амин дэм, бичил элемент, хүчилтөрөгч г.м) дутагдаж, цусны бичил эргэлтийг хямраадаг.
Өөр нэг шалтгаан бол дотоод шүүрлийн системийн талаас гарах дааврын тохируулгын алдагдал юм. Бодисын солилцооны бүтээгдэхүүн, нянгийн хор зэрэг нь ферментийн үйлчилгээг саатуулдаг. Үүнээс гадна хордлого, туяанаас эс шууд гэмтдэг. Энэ бол хамгийн хүнд эмгэг юм.
Өвчин үүсэхэд сэтгэхүй их нөлөөтэй.
Ер нь хэт идэх, дасгалжаагүй бие, оюуны хэт ачаалал, чийрэгжээгүй байх нь өвчин үүсгэх гол шалтгаан юм.
Биеийн тамирын сургуулийн оюутнууд болон дунд сургуулийн өсвөрийн тамирчдын дунд тулгуур хөдөлгөөний аппаратын гэмтэл зонхилох суурь эзэлдэг. Энэ нь нэг талаас биеийн тамир спортоор хичээллэж эхлэх үед байсан өвчин гэмтлийн эмчийн хяналтаар илрүүлээгүй, нөгөө талаас хичээллэх явцад шинээр үүсч бий болсон өвчин гэмтлүүд байдаг.
Иймээс дасгал сургуулилтыг зөв үргэлжлүүлэх, эсвэл зогсоох, эмчид цаг тухайд нь хандах, анхны тусламжийг зөв үзүүлэх зэргийг багш, дасгалжуулагч бүр сайн мэдэж, ойлгож байх ёстой.
Эрүүл мэнд болон өвчин гэж юу болох, ямар нөхцөлд үүсч бий болдог, уг өвчин болон гэмтлээс урьдчилан сэргийлэх хүчин зүйлүүдийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.
Эрүүл гэдэг нь биологийн хувьд бүрэн, хөдөлмөрийн чадвартай, бүхий л үйл ажиллагаа нь тэнцвэртэй, өвчний илрэл байхгүй байхыг хэлнэ. Эрүүл байх үндсэн шинж нь хүрээлэн байгаа орчин, биеийн болон сэтгэхүйн ачаалалд дасан зохицсон байх явдал юм.
Өвчин гэдэг нь хэвийн байдал нь өөрийгөө ээнэгшин зохицуулах амьд системийн өөрчлөлттэй холбоотойгоор эмгэг буюу чанарын шинэ байдалд шилжих үйл явц юм.
Ямарч өвчин бүх бие махбодыг гэмтээдэг. Өвчнийг шинж чанараар нь цочмог, цочмогдуу, архаг гэж ангилдаг. Цочмог өвчин нь гэнэт хурцаар шинж тэмдэг нь илэрч гардаг. Цочмогдуу нь харьцангуй сул илэрнэ. Архаг өвчин бол хэдэн сар, жилээр үргэлжилдэг. Цочмог өвчин нь дутуу эмчлэгдэх, болоогүй байхад дасгал сургуулилт ба тэмцээнд орсноос заримдаа архаг хэлбэрт шилжинэ.
Өвчнийг ойлгохын тулд эхлээд эмгэг байдал ба эмгэг процесс гэдэг ойлголтыг мэдэх хэрэгтэй.
Эмгэг процесс - энэ нь өвчин үүсгэгч цочруулын дүнд эд эрхтний үйл ажиллагаа хямарч байгаа
- Тромбоз - судсан дотор цус нөжрөн бөглөрөх үзэгдэл.
- Эмболия - цусны эргэлтэнд орсон гадны биет судсыг бөглөх үзэгдэл.
- Үрэвсэл - янз бүрийн эмгэг цочроогчид эдийг гэмтээхэд үзүүлэх бие махбодын иж бүрэн хариу урвал юм. Олон төрлийн үрэвсэл байдаг.
- Нөхөн төлжилт - эмгэг процессын дүнд алдагдсан бүтэц сэргэх үзэгдэл. Нөхөн төлжих хугацаа нь цусан хангамж, нас,хүний идэвхээс хамааран харилцан адилгүй байдаг. Жишээ нь: булчингийн эд 7-12 хоногт, яс 2-3 долоо хоногоос 4-6 сар, шөрмөс 4-6 долоо хоногт нөхөн төлждөг байна. Дасгалжуулагч хүн энэ хугацааг мэдсэнээр гэмтэлтэй тамирчныг эрт дасгал сургуулилтанд оруулж дахин гэмтэл авах, уг гэмтэл архаг хэлбэрт шилжихээс сэргийлж чадна. Нөхөн төлжилт нь биологийн процесс учир түүнийг хурдасгах боломжгүй юм. Харин явцыг нь сайжруулахын тулд иллэг, хүчилтөрөгч эмчилгээ, физик эмчилгээ, усан эмчилгээ, эмчилгээний биеийн тамир зэргийг хийж болно.
- Хавдар - өөрийн эсээс үүссэн анхны үүсгэврээс хэвийн бус үржлийг хавдар гэдэг. Энэ нь хэвийн эсээсээ биохимийн хувьд эрс ялгаатай байдаг. Хавдрыг хортой, хоргүй гэж ангилна.
Гадаад аллергенд:
- Биологийн - нян, вирус, мөөгөнцөр, ийлдэс, вакцин г.м
- Эмийн - эмийн бэлдмэлүүд
- Ахуйн - гэрийн тоос, мөөгөнцөр, чийгтэй байрны ханын хөгц, шавьжны үхсэн эд эрхтэн г.м.
- Тоосонцорууд - ургамлын тоосонцор
- Хоолны - сүү, өндөг, мах, улаал лооль, шоколад, гүзээлзгэнэ г.м.
- Үйлдвэрийн - Үсчин, гоо сайханы газар үсний будаг, шүршигч үнэртэн г.м.
- Физикийн хүчин зүйлсэд: дулаан, хүйтэн, механик цочруулууд багтана.
- Дархлаа - эмгэг төрөгч бичил биет болон тэдгээрийн хорны үйлчлэлд тэсвэртай байх чадвар юм. Дархлаа нь төрөлхийн ба олдмол байдаг.
- Дулааны зохицуулга - биеийн дулааныг тодорхой нэг түвшинд барьж байдаг. Энэ нь бидний оюун санаанаас хамаардаггүй.
- Дулааны цохилт - энэ нь чийгтэй, халуун, агаарын сэлгээ багатай орчинд тэр тусмаа биеийн хүчний ажил хийх, зузаан бариу хувцастай байх үед дулаан зохицуулалтын механизм алдагдаж биеийн халуун 40-41о хүрэхэд үүсдэг. Энэ үед толгой өвдөх, огих, бөөлжих, ухаан алдах шинж илэрнэ.
Sain bainuu! iunii umnu oiutan bidnii erelt heregtsee bolson medeelleer hangagch hunii eh emch bagsh Sh.Bat-erdene tand saihan blog neesend baiar hurgii! amjilt husii bagshaa