Улаанбаатарт...

Хамгийн их уншсан

Тусламж

Та бүхэн хэрэгтэй мэдээлэл рүүгээ орохын тулд гарчиг дээр нь дараарай. Сэтгэгдэл бичихийн тулд сонгох цэснээс Anоnуmous сонголтыг сонгон хүссэн сэтгэгдэлээ бичих боломжтой.Санал хүсэлтийн хайрцагт та юм бичихийг хүсвэл name хэсэгт хүссэн нэрээ, e-mail/url хэсэгт юм бичихгүй байж болох бөгөөд message хэсэгт бичих зүйлээ үлдээн GO товч дээр дарна. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна

Санал хүсэлтийн хайрцаг

Нийт үзсэн

Хамтрагчид

Лекц 1

Нийтлэгч Б.ЦОЛМОН 23 February 2011



Эрүүл ахуйн шинжлэх ухааны үндсэн зорилт судалгааны арга.

Эрүүл ахуйн шинжлэх ухаан нь тухайн хүн ам хамт олон нийгмийг бүхэлд нь эрүүл байлгахад чиглэсэн бүх арга хэмжээг боловсруулж байдаг шинжлэх ухаан юм. Товчоор хэлбэл эрүүл ахуй нь хүний эрүүл мэнд ажлын чадварыг хамгаалах, амьдралыг дээд хэмжээгээр уртасгах тухай шинжлэх ухаан юм. Эрүүл ахуйн шинжлэх ухааны зорилтыг тодорхойлж Английн нэрт эрдэмтэн Э.А.Паркс “ Хүний хөгжлийг аль болохоор боловсронгүй болгох, амьдралын бууралтыг аль болох удаан болгох, үхлийг аль болох хол байлгахад энэ шинжлэх ухааны үндсэн зорилт оршино” гэжээ.
 

Эртний Грекчүүдийн тахин шүтэж байсан Эскулап буюу оточ бурханы охин Гигей буюу эрүүл энхийн дагины нэрээр уг шинжлэх ухааныг нэрлэсэн байдаг.
 

Эрүүл ахуй нь өмнөө тависан зорилтоо биелүүлэхийн тулд гадаад орчин, түүний бие махбодид үзүүлэх нөлөөллийг судалж улмаар холбогдох хууль, дүрэм, заавар, нормативуудыг боловсруулж амьдралд нэвтрүүлэн хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлж байгаа эрүүлжүүлэх чийрэгжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь зөвхөн хувь хүнд хамаарагдах бус хамт олон, хүн ам, бүхэл нийгэмд хамаатай системтэй хуульчлагдсан арга хэмжээнүүд байдаг юм. Эрүүл ахуйн шинжлэх ухаан нь дотроо орчны эрүүл ахуй, хүнсний эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл ахуй, хүүхэд өсвөр үеийнхний эрүүл ахуй зэрэг үндсэн салбаруудаас гадна биеийн тамир спортын эрүүл ахуй, цацрагын эрүүл ахуй, сансарын эрүүл ахуй гэх мэт салбарууд үүссэн хөгжиж байна.
 

Эрүүл ахуйн шинжлэх ухааны судалгааны үндсэн аргууд:
  • Урьдчилан шалгаж товчлох арга.
  • Физикийн арга: ( цаг уур, цацрагын байдал, цахилгаан соронзон гэх мэт)
  • Химийн арга: ( аливаа бодисын найрлага, бүтцийн онцлого, бохирдолтын хэмжээ, чанарын үзүүлэлтийг тодорхойлох)
  • Биологийн арга: ( нян судлал, хор судлал, амьтан дээр турших)
  • Статистик судалгаа.
  • Клиник шинжилгээний арга.
Дээрх аргуудын үндсэн дээр хүний эрүүл мэндэд хүрээлэн байгаа орчин (агаар, ус, хөрс ), хоол хүнс, хөдөлмөрийн нөхцлийн эерэг сөрөг нөлөөллийг  зөв тогтоож холбогдох эрүүл ахуйн нормативийг боловсруулах бодит боломж бий болдлг. Эрүүл ахуй гэдэг нь зөвхөн хүний физиологийн талаархи мэдлэгээр хязгаарлагдаад зогсохгүй хүрээлэн байгаа орчин агаар ус, хөрс, хувцас гэх мэтийг хамтатган судалж байж хүний эрүүл мэнд нийгмийн эрүүл мэндийг тодорхойлж болно.
 

Орчин үеийн эрүүл ахуйн шинжлэх ухааны шийдвэрлэх үндсэн асуудлууд. 
  • Гадаад орчны ариун цэврийн хамгаалалтын асуудал .
  • Техникийн дэвшилээс үүдсэн сөрөг нөлөөлллөөөс урьдчилан сэргийлэх болон хамгаалах тэдгээрийг багасгах.
  • Хөдөлмөрийн нөхцөл бичил орчны эрүүл ахуйн сөрөг хортой нөлөөллийг багасгах.
  • Өсвөр үеийн хөгжилт, сургалт хүмүүжлийн ажлын эрүүл ахуйн хяналтыг сайжруулах.
  • Хүн амын нас баралтын үндсэн шалтгаан болох зүрх судас, хорт хавдар, сэтгэцийн эмгэгүүдийг үүсгэж байгаа нийгмийн хүчин зүйлүүдийг судалж эрүүлжүүлэх.
  • Тамирчдыг бэлтгэхэд шинжлэх ухааны болон эрүүл ахуйн үндэслэлтэй хандах.
Эрүүл ахуйн мэдлэгийн ач холбогдол.
  • Өвчлөхгүй эрүүл чийрэг байх.
  • Үргэлжийн гал цогтой эрч хүчтэй, амьдрах чадвараа удаан хадгалах.
  • Ажилдаа амжилт гаргах эрүүл саруул үр удмаа үлдээх.
  • Спортын өндөр амжилт гаргах, гаргасан амжилтаа удаан хадгалах.
  • Сэтгэцийн тулгамдсан асуудалгүй байх.
Спортын эрүүл ахуй:

  • Тамирчин спортоор хичээллэгсэдийн амьдрал үйл ажиллагаанд хамгийн таатай нөхцөл бүрдүүлэх тэдний өдрийн дэглэм спортын хэрэгсэл хувцас, материал, тамирчдын хооллолтын дэглэм зэргийг судалж холбогдох норматив авах арга хэмжээг боловсруулж гадаад орчин байгаль , үйлдвэрлэл ахуйн нийгмийн нөлөөг судалж тамирчдын эрүүл мэндээ хамгаалах, байнга эрч хүчтэй байх, амжилтанд хүрэх, тэр байдлаа удаан хугацаагаар хадгалахад нь туслах эрүүл ахуйн шинжлэх ухааны салбар ухаан юм.

0 comments

Post a Comment